НЕКОНОВЕЛ
НЕКОНОВЕЛ
Холбоо барих

Лайт новел / БҮЛЭГ 4

Жил бүрийн бүлгийн уулзалт.

invincible

Хуанг Вэй болон бүлэг хүүхдүүд тэдэнрүү ирж байгааг хараад Хуанг Мин Хуанг Шиаолонгийн ард оров.

Хуанг Шиаолонг Хуанг Вэй болон бусдын харсан ч юу ч болоогүй юм шиг урагшилна.

Хуанг Вэй Хуанг Шиаолонгийн өмнө очоод , үзэн ядсан харцаар: “Хуанг Шиаолонг чи дүүгээ үүрд хамгаалж чадна гэж бодоогүй биздээ?”

гэхийг сонсоод чөтгөр шиг мишээн . Нүд нь улаанаар эргэлдэн эргэн тойрноо гүйлгэн хараад “Тэгээд юу гэж та нар зодолдохыг хүсээ юу?” тэрээр зүүн нутгаас гархад л аль хэдийн ууралчихсан байсан.

настан Зөү Гуангын хүү , Зөү Шүэдонг Хуанг Вэйгийн хажууд зогсох бөгөөд Хуанг Шиаолонгийн хариултыг сонсоод бухимдан. “Хараал ид... Чи өөрийгөө хэн гэж бодоов?” гэж хэлж дуусаагаагүй орилосон бөгөөд Хуанг Шиаолонг аль хэдийн Зөү Шүэдонгийн гэдэсрүү өшиглөн хэдэн метр нисгэхэд түүний бие яг л чанасан сам хорхой шиг болжээ.

Хуанг Шиаолонг галзууртлаа уурлаж байсан болхоор , түүний өшиглөлтөндөө тийм ч биеээ барисангүй. Зөү Шүэдонг хойш 6-7 метр өнгөрөөд арай гэж зогсов. Тэрээр гэдсээ гараараа даран амнаас нь цус гарах бөгөөд ямар ч авиа гаргаж чадахгүй хэвтэх бөгөөд гаднаас нь хархад л дотоод эрхтэнүүд нь шатаж буй мэт өвдөж байгаа нь мэдэж болхоор харагдана.

хэдэн хормын дараа л Зөү Шүэдонг арай гэж ориллоо. “Чамайг хараал идэг” гэж цонхий цайсан гарган газараар цуйраттал орилоно. Хуанг Шиаолонг нүднийхээ булангаар Зөү Шүэдонгийг хархад , түүний нүүрэнд горхи мэт нулимас тасралтгүй урсана. Хуанг Шиаолонгийн уруул нумран ингэж бодов: “жоохон хүүхэд бол жоохон хүүхэд л байдаг юм байна, яг л шээс шиг нулимас урсгах юм... дөнгөж хүрэх төдийг л уйлаад эхэллээ”

“Чи муу” Хуанг Вэй болон бусдан одоо л хариу үйлдэл үзүүлж эхэллээ. Бүгд л эхлээд Хуанг Шиаолонгруу гайхаж цочирдсон нүдээр харцгаана. Хуанг Вэй Хуанг Шиаолонгийг 2 жилийн өмнөхтэй харьцуулхад илүү хэрцгий загнана гэж төсөөлөөгүй.

“Би яасан гэнээ?” Хуанг Шиаолонг Хуанг Вэй болон бусадруу хараад нүүрэндээ инээмсэглэл тодруулан: “Та нар ч гэсэн надаар өшиглүүлхийг хүсээ юу?”

Гэхийг сонсоод, Хуанг Вэй болон бусад нь өөрийн мэдэхгүй хэд алхам ухаран Хуанг Шиаолонгийн хөлрүү харав.

Хуанг Шиаолонг тэдний харан дооглоход , Хуанг Вэйгийн нүүр нь улайж уур хүрэхийн хажуугаар ичиж үхэх гэж байлаа. Хуанг Вэйгийн зүрхэнд гал асан Хуанг Шиаолонгруу ичсэн байдалтайгаа хашгирав: “Хуанг Шиаолонг , чи ямар ч шалтгаангүйгээр настаны хүүрүү дайрлаа, өөрийнхөө шийтгэлээ хүлээгээд байж байгаарай!”

“Ямар ч шалтгаангүй гэнээ?” Хуанг Шиаолонгийн биеээс хүйтэн агаар ялгаран Хуанг Вэйрүү чиглэнэ.

Хуанг Вэй Хуанг Шиаолонруу эгцэлж харж чадахгүй харц буруулан эрэлхэн хүний дүр эсгэн. “Чи жил болгоны бүлгийн цуглаан болтол хүлээж бай. Тэр үед ийм байдалтай байхыг чинь харнаа” гээд, Хуанг Вэй бусадыгаа дагуулан хурдхан буцахдаа их л сандран алхах бөгөөд золтой л Зөү Шүэдонгийг мартчихсангүй.

“Ахаа та Зөү Шүэдонгийг зодчихсон. Хэрвээ Хуанг Вэй авга ахад ховловол яах бол...?” Хуанг Мин санаа зовон асуулаа. Түүний бодолд авга ах нь хүмүүсийг хэрхэн шийтгэж байсан нь санагдан санаа зовохгүй байж чадсангүй.

“Зүгээр дээ. Үүнд битгий санаа зов” гэж хэлээд, Хуанг Вэй болон бусдын зүг ширтэнэ.

Тэрээр өөрийнх нь өшиглөлт эдгэшгээргүй хүнд бэртэл үлдээсэн гэж бодохгүй байсан юм. Үнхээр Хуанг Минг болон Зөү Гуанг нар түүний биеийг шалгасан ч гэсэн ямар ч нотлох ул мөр олж чадахгүй. Хэрвээ түүний авга ах түүнийг шийтгэхийг хүссэн ч , түүнд нотлох баримт хэрэгтэй байх болно. Ийм учраас 2 жилийн өмнө Хуанг Шиаолонг тар нарыг зодсон ч гэсэн ямар ч шийтгэл аваагүй.

“Жил бүрийн бүлгийн цуглаан уу...” Хуанг Шиаолонг амандаа шивнэж байх хооронд Хуанг Вэй болон бусад нь аль хэдийн нүдэнд харагхааргүй холдожээ.

Жил бүрийн эцэст , Хуанг бүлгийн эзэмшил дахь бүлгийн ойролцоо настай залуучуудыг хооронд нь тулалдуулан тушлага солилцуулдаг.

Хараад байхад Хуанг Вэй түүний бүлгийн цуглааны үеээр олон нийтийн өмнө тулаанд дуудан тэр үедээ Хуанг Вэй бусдад өөрийн хүч болон авьяасаа гайхуулахыг харуулан , Хуанг Шиаолонгийг олны өмнө шившигт хутгахыг төлөвлөжээ.

Гэхдээ одоо ч бүлгийн цуглаан болох хүртэл 5 сарын хугацаа байгаа бөгөөд Хуанг Вэйгийн авьяасаар бол 5-н сарын дотор хангалттай 1-р түвшиний эцэст хүрэг боломтой. Ялангуяа Хуанг Вэйг түүний өвөө Хуанг Цидэ зөвлөн чиглүүлж байгаа.

Хуанг Шиаолонг 5-н сарын дараа олон нийтийн өмнө Хуанг Вэй танигдахгүй болтлоо зодуулсан царайтай байхыг Хуанг Минг хараад ямар царай гаргах бол гэж бодхоор л инээхгүй байж тэвчсэнгүй.

“Бүлгийн цуглааны үед өвөө ч гэсэн гарцаагүй ирэх байх” гэж Хуанг Шиаолонг тооцсон ба , Хуанг Вэй бол өвөөгийн хувьд маш үнэ цэнэтэй хүн болхоор тийм ч их мэдээж тийм ч их хэтрүүлэхгүй.

хэсэг хормын дараа, Хуанг Шиаолонг дүүгээ буцаагаад өөрөө уулруугаа буцав.

Ууландаа буцаж ирсэн даруй тэрээр бие хувиргах судраар бэлгэж эхэллээ.

Бие хувиргах судар бол Хуашиагаас түүний өмнөх амьдралаас ирсэн нууц тулааны урлаг. Хэрвээ Хуанг Шиаолонг тулааны ки-гээр хичээллэх боломжгүй байсан бол , тэр гарцаагүй бие хувиргах судараар хичээллэх л байсан. Энэ бол хэн илүү сайн хичээллэж чадна тэр хүн бие хувиргах сударын нууцыг улам илүү олох болно.

Бүхэл шөнийн турш бэлгэл хийсний эцэст Хуанг Шиаолонг түүний дотоод булчингууд өөрчлөгдөж байхыг анзаарсан бөгөөд энэ үед түүний цөмд тулааны ки нь хоорондоо нэгдэж байв. Хуанг Шиаолонг 1-р түвшиний дунд шатанд хүсэн нь түүний бие хувиргах судараар 4 жил хичээллэсэнтэй холбоотой. Тийм биш байсан бол , Хуанг Шиаолонг агуу тулааны сүнстэй байсан ч гэсэн ганцхан шөнийн дотор 1-р түвшиний дунд шатанд хүрнэ гэдэг бол боломжгүй.

тэрээр буцаж өөрийнхөө жижигхээн эзэмшилдээ ирэн Шуан Чин хөгжүүлэх техникээр тулааны бэлтгэлээ үргэлжлүүлэв.

3 өдөр нүд ирмэг зуур л өргөчээ.

идэх болон бусадын энгийн дуудлаганд хариу өгхөөс бусад цаг минут бүрт тулааны ки-гээр бэлтгэх болон арын ууландаа очин бие хувиргах судараар хичээллэнэ.

4 дахь өдөр.

Мөнгөн сар туяарч анир чимээгүй шөнө ноёлоход.

Өнгөрсөн 3 шөнийн адил Хуанг Шиаолонг орон дээрээ суун Шуан Чин хөгжүүлэг техникээр бэлтгэнэ. 2 толгойт могой түүний хажууд үзэгдэх бөгөөд , тэнгэр газарт орших ертөнцийг энергийг аймшигтай хурдаан залгин Хуанг Шиаолонгийн биерүү тулааны ки болгон оруулна. 3 өдрийн өмнөхтэй харьцуулвал түүний тулааны ки нь 10 дахин ихэссэн.

Хөгжүүлэх техкинээр хичээллэх тусам түүний цөм дахь тулааны ки өссөөр байлаа.

3 өдөр зогсолтгүй бэлтгэл хийснээр Хуанг Шиаолонг 1-р түвшиний эцсийн шатанд хүрлээ: тэрээр өнөө шөнийн дотор л 2-р түвшиний дайчин болж чадна гэдэгтээ итгэлтэй байлаа.

Цаг орчимийн дараа , Хуанг Шиаолонгийн цөм дахь тулааны ки хувьсаж эхлсэн бөгөөд , энэ нь улам хурдан хувирсаар , яг л хуй салхи салхилж байгаа юм шиг эргэлдэн яг л түүний цөмийг зүсж байгаа юм шиг өвдөлтүүд дахин дахин үргэлжилсээр. Гэхдээ Хуанг Шиаолонгод иймэрхүү өвдөлт бол тийм ч сүртэй зүйл байсангүй.

Түүний цөм дахь тулааны ки хувисаад дуусчээ. Хуанг Шиаолонгод түвшин ахих гэж буй мэдрэмж төрсөн ч гэсэн тэрээр саадтай тулгарлаа. Үүнийг хүчээр шийдэх боложгүй бөгөөд , зүйрлэвэл аварга том цусан давалгаатай тулсан юм шиг.

Гэсэн ч Хуанг Шиаолонг сэтгэлээр унсангүй. Тэр тайван байж Шуан Чин техникээрээ үргэлжлүүлэн хичээллэх нь хамгийн чухал гэдэгийг мэднэ , үргэлжлүүлэн тулааны ки түүний цөмрүү нэвтэрсээр. Гэнэт , зөвхөн түүнд л сонсогдохоор дуу гаран зэрэгцэн хоёрдугаар саадыг давжээ.

1-р түвшиний цөм яг л эвдэрж байгаа юм шиг тэр дариу 2-р түвшиний цөм болон хувирав.

Хуанг Шиаолонг маш их баярлаж байлаа. Учир нь хэдэн өдрийн шаргуу хичээллэсний үр дүнд 2-р түвшиний дайчин боллоо шүү дээ.