Лайт новел / БҮЛЭГ 5
Миний 2 гарыг таслана аа?
invincible
2-р түвшиний дайчин!
Эхний өдрөөс хойш 2-р түвшний дайнчин болтол Хуанг Шиаолонг ердөө 3 –хан өдөр зарцуулжээ. Энэ бол урьд өмнөн тохиолдож байгаагүй зүйл.
Ер нь бол , 10-р зэрэглэлийн тулааны сүнстэй хүн 2-р түвшинд хүрхийн тулд ойролцоогоор 1 жилийн хугацаа зарцуулдаг , магадгүй агуу тулааны сүнстэй хүн ч гэсэн 2-р түвүиний дайчин болхын тулд хагас жил зарцуулах байх.
Гэсэн ч Хуанг Шиаолонг ердөө 3 өдөр л болсон.
Тэрээр сэтгэл хөдлөлөө арай гэж дараад , үргэлжлүүлэн Шуан Чин хөгжүүлэх техникээр хичээллэхэд түүний 2-р дайчны тулааны ки биеээр нь дамжин цөмрүү урсахад цөм нь улам тогтворжин тайвширна.
Хэрвээ 1-р түвшиний тулааны түүний цөмрүү яг л жижиг горхи шиг урсдаг гэж зүйрлэвэл , 2-р түвшиний тулааны ки цөмрүү яг л жижиг гол шиг урсах бөгөөд илүү гүн бас өргөн.
Шөнө алхуурхан өнгөрч өглөөний нарны дулаахан туяа цонхоор дамжин Хуанг Шиаолонгийн бие дээр тусхад Хуанг Шиаолонг бэлтгэлээ зогсоон нүдээ нээлээ. Бүхэл шөнөжин бэлтгэл хийсний эцэст тэрээр 2-р түвшиний тулааны ки-гээ тогтворжуулжээ.
Хуанг Вэйгийн бэлтгэл ямаршуухан явагдаж байгаа бол ? гэж Хуанг Шиаолонг бодон орон дээрээсээ үсрэн буугаад, өрөөнөөсөө гаран нарлуу инээмсэглэн ширтэнэ.
Түүний өрөөнөөс хэдэн алхамын зайд Хуанг Шиаолонгийн хэдэн өдрийн өмнөн цохиж байсан чулуутай адилхан хагас метр орчим том бул чулуу байв. Тэрээр шууд урагш алхан тулааны ки-гээ баруун алгандаа төвлөрүүлэн том бул чулууг цохив. Том бул чулуу доргиж байгаад жижиг жижиг хэсэг болон бутраад газар сайгүй тарлаа.
Өмнө байсан том бул чулуу одоо бол хаа сайгүй хөглөрөх жижиг хагархайнууд болжээ.
Баруун гараа буцаан татаад их л сэтгэл хангалуун толгой дохин. Хуанг Шиаолонг 2-р түвшиний дайчин болсоны дараа түүний чулууг буталж хаясан хүчнээс л хархад 2-р түвшиний оргил дайчинтай өрсөлдөхүйц хүчтэй болсон нь харагдана.
Энгийн дэлхий дээр бол , 7 настай жоохон хүүхэд 200 футын хүч гаргасан гэхэд хэн ч итгэхгүй , гэхдээ тулааны сүнсдэг ертөнцөд бол боломжтой.
Хуанг Шиаолонг өөрийн жижиг эзэмшилээсээ зүүн нутагын зүг харвал, өөрөөс нь тийм ч хол биш бүлгийн хамгаалагчид юм ярилцан алхаж байлаа.
“Хөөе , Би залуу эзэн Хуанг Вэй тулааны ки-гээ 3 өдрийн дотор амжилттай холбосон гэж сонссон! Бид хэд бүхэл бүтэн 2 сар зарцуулж байж тулааны ки-гээ холбосон. Ингээд бодход л залуу эзэн Хуанг Вэй 4 сарын дотор л 1-р түвшиний дайчин болох байх даа”
“Би лав залуу эзэн Хуанг Шиаолонгийн бэлтгэлийн хурдыг л мэдмээр байна”
“залуу эзэн Хуагш Шиаолонг? Хэдийгээр залуу эзэн Хуанг Шиаолонгийн авьяас сайн ч гэсэн тулааны ки-гээ амжилттай холботол сарын хугацаа зарцуулах байх. Гэхдээ энгийнээр бодход л залуу эзэн Хуанг Вэйтэй харьцуулах боломжгүй. Тэр лав 1-р түвшиний тулаанч болох гэж дор хаяж 1 жилийг зарцуулах байх”
Тэгхээр Хуанг Вэй амжилттай тулааны ки-гээ холбожээ, гээд гараа ардаа аван зогсох нь яг жижигхэн биетэй насанд хүрсэн хүн шиг харагдах бөгөөд хамгаалагчдийг явахыг харан зогсоно.
Хамгаалагчид харагдахаа больсоны дараа , Хуанг Шиаолонг зүүн нутгын танхимруу явав. Хэсэг хугацааны дараа тэрээр зүүн нутагт ирээд гол танхимруу орлоо. Тэнд түүний аав ээж болон 2 дүү нар нь байв.
“Аав, Ээж ” гээд Хуанг Шиаолонг тэднийг дуудан танхимд ор ирлээ.
“Суу” Хуанг Пэнг толгойгоо өргөн танхимийн гол байх жижиг сандалруу заагаад санаа зовсон байдалтай Хуанг Шиаолонгод хэлэв. Сандал дээр суугаад , Су Янруу хархад тэр ч гэсэн аав шиг нь царай гаргасан байгааг анзааран: “Ааваа ээжээ юу болсон юм бэ?”
“Хэдэн өдрийн өмнө , чи Зөү Гуангийн хүүхдийг зодсон уу?” гэж Хуанг Пэнг асуув.
Хуанг Шиаолонг шууд л Хуанг Минлүү харав. Учир нь үүнийг тэр л хэлсэн байх гэж бодоод Хуанг Шиаолонг түүнлүү хархад Хуанг Мин юу хэлхээ мэдэхгүй Хуанг Шиаолонгоос айсан харц гарган сууна.
“Тэр өөрөө л зодолдохыг хүссэн”гэж Хуанг Шиаолонг тайван гэг нь хариулав.
Хуанг Пэнг болон Су Ян нэг нэгэнрүүгээ хараад.
“Чиний бэлтгэл ямар байна?” гэж Хуанг Пэнг асуусны дараа энэ асуулт өмнөхтэй хамаагүй болох нь мэдэгдэнэ. Энэ хэдэн өдөр Хуанг Шиаолонг өдөр шөнөгүй бэлтгэл хийсэн болхоор Хуанг Пэнг болон Су Ян ч гэсэн анзаарсан болхоор түүнийг хүчин чармайлтын үр дүнг мэдэхийг хүсэж байв.
Аавынхаа түүний бэлтгэлийн тухай асуусан асуултыг сонсоод , хэсэг хугацаанд бүх үнэнээ хэлэх үү эсвэл багахан хэсгийг нь л хэлэх үү эсвэл бүүр аль хэдийн тулааны ки-гээ холбосон гэж хэлэх үү гэж эргэлзэнэ.
Хүүгээ эргэлзэж байхыг хараад , Хуанг Пэнг түүнийг тайвшируулахыг оролдон: “Энэ ердөө л хэдхэн хоног , чи тулааны ки-гээ холбоогүй байсан ч зүгээр ээ, би бүхэл бүтэн сар болж байж тулааны ки-гээ амжилттай холбосон”
“Тийм шүү . Шиаолонг чиний авьяас ааваасаа илүү юм чинь. Чи гарцаагүй сарын дотор л тулааны ки-гээ амжилттай холбочихно” гэж Су Ян дэмжилээ.
Үнэндээ , тэр хоёр Хуанг Шиаолонгийн эргэлзэж байгаа царайг хараад Хуанг Шиаолонг тулааны ки-гээ арай холбоогүй байгаа гэж хэлхээсээ ичсэн гэж боджээ.
Хуанг Шиаолонг ч эцэг эхийнхээ хэлэхийг сонсон цочирдов. Гэсэн ч дараа нь жоохон бодоод, тэр эцэг эхийнхээ үгийг дагуулхаар шийдэн: “Ааваа ээжээ тайвширдаа сарын дотор би гарцаагүй тулааны ки-гээ амжилттай холбох болно гэж амлаж байна”
Хүүгийнхээ “амлаж байна” гэхийг сонссон Хуанг Пэнг болон Су Яны маш ихээр баярлаж байлаа.
Хэдийгээр Хуанг Шиаолонг тэгэж хэлсэн ч гэсэн тэдний царай Хуанг Шиаолонгийн амлаж байна гэдэг үгийг сонсоод санаа алдав. Хуанг Пэнг хүүдээ : “Шиаолонг өчигдөр , Хуанг Вэй жил бүрийн бүлгийн цуглааны үед чиний хоёр гарыг таслана гэж зарласан”
Хуанг Шиаолонг одоо л эцэг эх нь ингэж санаа зовоод байсаныг мэдлээ.
Бусад нь тэгсэн бол хамаа алга , гэхдээ Хуанг Вэй тэгэж хэлсэн болхоор тэр магадгүй жил бүрийн бүлгийн цуглааны үед 2 гарыг нь таслачихаад осол гээд байж байна биз. Тэр үед түүний өвөө Хуанг Цидэ ч түүнийг шийтгэлгүйгээр хэдэн зэмлэсэн үг хэлээд л өнгөрөх байх.
“Миний 2 гарыг таслана аа?” гээд Хуанг Шиаолонг инээмсэглэхэд , түүний зүрхэд үзэн ядалт буцална.
Хуанг Шиаолонгийн санаа зовохгүй байгааг хараад , Су Ян Хуанг Шиаолонгийг энэ хэрэг ямар ноцтойг ойлгохгүй байна гэж бодон: “Шиаолонг , Хуанг Вэй аль хэдийн тулааны ки-гээ амжилттай холбосон жилийн эцэс гэхэд тэр 1-р түвшиний оргилд хүрэх байх. Тэр хэлсэн үгэндээ хүрэх юм бол тэр үед чиний 2 гарыг таслана ” гэж Су Ян хэлээд Хуанг Шиаолонгийн 2 гар нь тасарж байгаа төрх толгойн нь зурс хийн орж ирхэд нүд нь улаан боллоо.
“Одоо яах вэ? Юу хийсэн дээр вэ?” Су Ян уйлж эхэллээ.
Хуанг Пэнг эхнэрийнхээ уйлж байхыг хараад ихээхэн уурлан: “Эмэгтэйчүүд яахаараа дандаа уйлдаг байна аа? Уйллаа гээд юунд тус болох юм? ”
Су Ян нүүр дүүрэн нулимастайгаар “Хэрвээ Шиаолонг тахир дутуу болчихвол яах юм? Хэрвээ Шиаолонг 2 гараа алдчихвал тэр яаж амьдрах юм? Хуанг Пэнг яагаад ахыг хайж олоод Хуанг Вэйгийн талаар хэлэхгүй байгаа юм?”
“Ахаас гуйх аа?” Хуанг Пэнг хөмсгөө зангидана.
“Хэрвээ тэгэх юм бол чи ичгүүртэй байдалд орхыг мэдэж байна , гэхдээ чи Хуаг Шиаолонгийг гараа алдахыг нь хараад зогсох гээд байгаа юм уу?” Су ян хэлээд улам чанга уйлав.
Су Яны уйлж ингэж уйлахыг харсан Хуанг Мин болон Хуанг Шиаохай 2-уулаа түүн дээр очин цуг уйлцгаалаа.
Энэ үед Хуанг Шиаолонг юм хэлэх гэтэл , Хуанг Пэнг гэнэт босон шүдээ зуугаад: “Болж байна, Би явъя!” гэж хариулаад Хуанг Шиаолонгийн жижиг гараас хөтлөн хойт зүгийн нутагруу явлаа.
“Ааваа би--” зүүн нутагын гол танхимаас гараад Хуанг Шиаолонг Хуанг Минг хайх хэрэггүй гэж хэдэх гэтэл Хуанг Пэнг: “Шиаолонг авга ахынхаа өмнө чи томоотой байх ёстой шүү ойлгоснуу?” гэж хэлээд Хуанг ШИаолонгийн хариугын хариуг хүлээлгүй, тэр 2 хойт зүгрүү явав.
Тэр 2 хойт зүгт ирхэд Хуанг Минг болон Хуанг Вэй гол танхимд байсан ба тохиолдлоор Зөү Гуанг болон Зөү Шүэдонг ч гэсэн танхимд байв.
