Лайт новел / БҮЛЭГ 3
Зөвхөн Шиаолонг юу ч аваагүй ээ?
invincible
Хэдхэн цагын дараа гэхэд дан ганц сүнслэг энергээ тулааны ки болгож хувиргаад зогсохгүй 1-р түвшиний саадыг хэдхэн цагийн дотор давсан нь магадгүй тэднийг үхтэл нь айлгах биз.
Хуанг Шиаолонг өөрөө ч итгэж ядаж байхад бусад нь ямар байх нь төсөөлөгдөх биз.
Хэдийгээр Хуанг Шиаолонг өөрийнхөө тулааны сүнсийг энгийн 7-р зэрэглэлийн тулааны сүнс биш гэж бодож байсан боловч ийм аймшигтай гэж төсөөлөөгүй. Аавынх нь хэлсэнээр тулааны сүнс өндөр байх тусам , өндөр авьяастай бэлгэлийн хурд нь ч илүү хурдан байдаг. Түүний өвөө , Хуанг Цидэ 8-р зэрэглэлийн 6-н далавчит алтан бичин тулааны сүнстэй ч хагас жил зарцуулж байж 1-р түвшиний тулаанч болсон. Харин тэр ердөө хэдхэн цаг зарцуулсан. Өөрөөр хэлвэл түүний тулааны сүнс өвөөгийнхөөс нь илүү гэсэн үг.
10-р зэрэглэлийн тулааны сүнс? Үгүй ээ... 10-р зэрэглэлийн тулааны сүнс ийм аймшигтай байхгүй. Энэ мөчид Хуанг Шиаолонгод гэнэт нэг бодол төрөв.....
Агуу тулааны сүнс?
Агуу тулааны сүнс бол зөвхөн үлгэр домогт л гардаг.
10-р зэрэглэлээс дээш 11 зэрэглэл болон 12-р зэрэглэл байдаг гэсэн. Хэдийгээр хүмүүс түүнээс илүү зэрэглэлд хүрж байгаагүй боловч Хуанг Шиаолонгын тулааны сүнс гарцаагүй 10-р зэрэглэлээс илүү.
Хэсэг хугацааны дараа Хуанг Шиаолонг өөрийгөө арай гэж тайвшруулаад Шуан Чин хөгжүүлэх техникээр үргэлжлүүлэн хичээллэв. 2 толгойт могой ахиж түүний хажууд гарж ирэн дэлхийн сүнслэг энергийг залгин түүний цөмрүү явуулан 1-р түвшиний цөмийг нь чичиргэнэ.
Энэ удаа түүний бэлтгэлийн хурд өмнөхөөсөө илүү хурдан болсон бөгөөд түүний цөм доторх тулааны ки илүү том бас нягт болсоныг анзаарчээ. Гэсэн хэдий ч ялгаа тийм их биш ба түүний тулааны ки хир их өөрчлөгдсөнийг тооцож үзхэд анх байсныхаа хагастай тэнцэх хэмжээгээр зузаарчээ.
Дөнгөж одоо л Хуанг Шиаолонг нүдээ нээхэд , дөлгөөн сарны туяа сарнин нарны анхны цацраг цонхонд ойн түүний бяцхан биеэн дээр тусна.
Нарны бүлээхэн цацраг дор Хуанг Шиаолонг залхуутай гэгч нь орноосоо бослоо. Шөнөжин бэлтгэл хийсний эцэст тэрээр 1-түвшиний дунд шатанд хүрчээ.
“1-р түвшиний дунд шат” Хуанг Шиаолонг ухаалаг нүдээрээ нар мандахыг харна. Энэ хурдаараа бол 3 өдөрт л тэрээр 1-о түвшиний сүүл шатанд хүрэх байх, магадгүй бүүр 2-р түвшинд ч орох юм билүү.
Хуанг Шиаолонг өрөөнөөсөө гаран жоохон холдоод , бяцхан нудрагаа атгалаа. Тэр тулааны ки-гээ гарандаа хуримтлуулан өөрөөс нь хагас метр зайд байх том чулууг цохив.
“BOOOOM!!!” гэх дуу цуурайтан хагас метрийн зайд байх чулуу арагшаагаа гулсан хэдэн метр өнхөрлөө. Чулууны нэг хэсэг нь цуурч бяцарсан байв.
Хуанг Шиаолонг өмнөхөө харан сэтгэл нь хансан байртай толгой дохино. Энүүхэндээ гэхэд, 1-р түвшиний сүүл шатны хүн л энэ чулууг хөдөлгөж чадна. Хэдийгээр тэр 1-р түвшиний дунд шатны тулаан ч гэсэн бие хувиргах судараар хичээллэдэг болхоор түүний дайралтын хүч 1-р түвшиний сүүл шатны хүнтэй л харьцуулагдана.
Чулууг цохисон хүчийг тооцоолвол зуун хорин футын хүч гаргасан.
Хуанг Шиаолонг энэ шөнийг тулааны ки-гийн бэлтгэл нь түүний биеийг илүү бат бөх хүчтэй болгосныг анзаарлаа.
1-ээс 3-р түвшиний дайчид анхан шатны сургуулилт л хийдэг. Анхан шат нь тулааны ки-гээ би цөмрүүгээ урсган биеийн булчингуудаа сайжруулах. Энэ үед Хуанг Шиаолонг бараг 3-р түвшиний дайчидыг гүйцсэн бөгөөд түүний булчингууд бүрэн сайжиран хариу үйлдэл нь хурдан болоод зогсохгүй хүч болон хамгаалалт нь өмнөх амьдралын өөрөөс нь хэд дахин илүү болсон.
Энэ мөчид гадна хашааны зүгээс хөлийн чимээ сонсогдлоо. Хуанг Шиаолонг хэсэг хугацааны дараа долгойгоо сэгсрэн, түүний дүү Хуанг Мин болохыг мэдэн инээмсэглэв.
Хуанг Мин өхөөрдөм хоолойгоор :”Ахаа , Ахаа”
Хуанг Шиаолонгод Хуанг Мин хашаанаас гүйж ирж байгаа нь харагдана. Тэр Хуанг Шиаолонг дээр ирээд амьсгаадан: “Аав ээж хоёр хэрэлдэж байна”
“Аав ээж хоёр хэрэлдэж байна?” “Юу болсон юм?” Хуанг Шиаолонг цочирдон асуув. Түүний санаж байгаагаар эцэг эх нь хэзээ ч муудалцаж байгаагүй.
“Би яг юу гэдэгийг нь мэдэхгүй байна, гэхдээ авга ахаас л болсон байх” гэж Хуанг Мин хэллээ.
“Авга ах?” Хуанг Шиаолонг хөмсгөө зангидан: “Явж харцгаая”. Өөрийн жижигхэн эзэмшилээсээ гаран хурдан гэгч нь зүүн нутагруу яарна. Гэвч зүүн нутагын танхимд ирэх үед түүний эцэг эхийнх нь маргалдаж байгаа нь сонсогдож байлаа.
“Том ах арай хэтэрч байна” Су Ян ууртайгаар хашгирна.
“Тулааны сүнс сэргээх ёслолын дараа Шиаолонгоос бусад бүх хүүхдэд тулааны ки дан өгсөн”
Хуанг Шиаолонг зогтусав.
Тулааны ки дан? 2-р зэрэглэлийн үрэл. Тулааны сүнс сэргээсний дараа тулааны ки дан хэрэглэвэл сүнслэг энергээ тулааны ки болгох хурд нь ихэсдэг. Мэдээж анхан шатны тулаанчдын хувьд тулааны ки дан нь тулааны кигээ сайжруулхад их нэмэр болдог.
“Авга ах эзэмшил дахь тулааны ки дан аль хэдийн дууссан гэж хэлээгүй билүү? тэр дараа нь Шиаолонгод нөхөж өгнө гэсэн.” Хуанг Пэнгийн ууртай хоолой танхимаар нэг цуурайтна”
“Тэнд нийт 26 хүүхэд тулааны сүнсээ сэргээх ёслолд оролцсон бас бага түвшиний болон хэрэгцээгүй тулааны сүнстэй болсон нь ч гэсэн тулааны ки дан аваагүй гэж үү!” гэж Су Ян хоолойны өнгөө өндөрсөгөн ууртайгаар хэлэв.
“Яагаад тэгэж байгаа юм бэ?” бидний Шиаолонг түүний ач биш гэж үү?
Хуанг Шиаолонг хөмсөгөө зангидан. Эцэг эхийнхээ ярианаас яагаад маргалдасныг нь тодорхой ойлголоо.Түүнээс бусад бүх хүүхдүүд тулааны ки дан авсан юм байна.
2 жилийн өмнө Хуанг Шиаолонг Хуанг Вэйг зодход Хуанг Минг тэр үед юу ч хэлээгүй. Одоо бодход авга Хуанг Минг нь удаан хугацаанд түүнд өш санаж явсан бололтой.
Түүний өвөө Хуанг Цидэ овгын ахлагчын суудлаа авга ах Хуанг Мингэд арай шилжүүлээгүй ч гэсэн , эрт оройгүй түүнийх болох болхоор овгын асуудал болгон түүгээр дамжидаг болсон ялангуяа энэ жил. Гэж Су ян хэлээд, тэр бага болон хэрэгцээгүй тулааны сүнстэй хүүхдүүдэд өгсөн байж өөрийнхөө ач дүүд өгсөнгүй. Энэ бол гарцаагүй дээрэлхэж буй хэрэг.
Юу ч болсон гэсэн Хуанг Шиаолонг бол түүний ач дүү, байтал Хуанг Минг ингэж болно гэж үү?
Хуанг Мингийн гаргаж буй үйлдэл дан ганц Хуанг Шиаолонгын нүүрийг алгадаад зогсохгүй түүний эцэг эхийг ч гэсэн бүхэл бүлгийн өмнө алгадаж буй хэрэг.
“Нэгэнт ийм дээрээ тулсан юм чинь би явж ааваас шудрага үгүйг асуулаа” танхимд Су Ян ингэж хэлэн гарахыг явхад.
“Яг наанаа зогс!!! ” Хуанг Пэнг орилон ууртайгаар “Иймхэн юман дээр чи аавд асуудал удах гэж байгаа юм уу? Чи намайг дараа нь яаж аавын царайг хар гээв?”
Танхимийн гадна, Хуанг Шиаолонг бүгдийг сонсон чимээгүй гэгч нь явлаа. Иймхэн юм гэнэ? Хуанг Шиаолонгийн нүдэнд гэрэл зурс хийн өнгөрөв. Авга ах Хуанг Минг арай овгын тэргүүний суудлыг аваагүй байгаа, гэхдээ албан ёсоор авсан цагт энэ жижиг хэрэг улам тосрох болно.
Хуанг Мин Хуанг Шиаолонгийн ямар ч юм ярихгүй байгааг хараад хэлэх гэж байсан үгээ залгилаа. Тэрээр ямар нэг үйлдэл хийхээсээ өмнө хэсэг тээнгэлзэн зогсоод. Хуанг Шиаолонгоос барин “Ахаа, Ахаа!” .гэхэд.
Хуанг Шиаолонг юу ч хэлэхгүй тэд зүүн нутгаас явцгаалаа.Тохиолдлоор, хэд алхаад л Хуанг Вэйтэй тулгарав. Түүний хажууд түүнтэй үргэлж цуг явдаг, Хуанг Мин-г дээрэлхэхэд байсан найзууд нь алхана.
Хуанг Шиаолонг болон Хуанг Минийг зүүн нутгаас гарж байхыг хараад Хуанг Шиаолонгийн урд гарж ирсэн нь энэ.
