Лайт новел / БҮЛЭГ 2
7-р зэрэглэлийн тулааны сүнс?
invincible
“10 зэрэглэлийн тулааны сүнс, 10 зэрэглэлийн тулааны сүнс гарч ирлээ!”
10 зэрэглэлийн тулааны сүнс бол үнхээр ховор. Дан ганц Цанглан улсад ч биш бүхэд эзэнт гүрэн маш ховор.
Хуанг Минг одоо ч хүүгийнхээ дэргэд байх 3 нүдэт хар барлуу ширтэнэ. Тэрээр 2 нударгаа чанга гэгч нь атгаад, сэтгэл хөдлөлөө арай гэж л хорих авч биеээ чичрэхийг болиулж чадахгүй байв.
Хуанг Цидэгийн инээх дуу танхимаар үе үе цуурайтна. Тэр тулааны танхимд ирэхдээ ингэж гайхширна гэж төсөөлөөгүй.
“Сайн, Сайн , Сайн ” Хуанг Цидэ сайн гэдэг үгийг бүр 3 удаа давтан хэлээд инээмсэглэв. Гүнзгий гэгч нь амьсгаа аван, сэтгэл хөдлөлөө барихийг оролдоно.
Тэрээр бяцхан хүү нь 10-р зэрэглэлийн тулааны сүнстэй болохыг хараад баяр баясал түгнэ. Хэрвээ Хуанг бүлэг Хуанг Вэй-д дэмжин нөөц баялагаар хангавал ирээдүйд өөрийг нь давна гэж итгэж байв. Магадгүй түүний ач хүү түүний мөрөөдөл болсон түвшин ч хүрэх юм билүү.
Гэвч энэ мөчид, Хуанг Пэнг Хуанг Минг дээр очин баяр хүргэв:”Баяр хүргэе ахаа”
Хуанг Минг Хуанг Пэнг-рүү харан мөрөн дээр нь алгадаад: “Баярлалаа дүү минь явцгаая , Хуанг Шиаолонг арай тулааны сүнсээ сэргээгээгүй байна түүнд ч гэсэн 10-р зэрэглэлийн тулааны сүнс байх магадлалтай ”
Гэсэн боловч хүн бүр л энэ бол зүгээр л дүрс эсгэсэн сайхан үг гэдэгийг мэднэ.Эцэсийн эцэст 10-р зэрэглэлийн тулааны сүнс бол газар болгон байгаад байдаг хог биш.
Танхимд Хуанг бүлгийн настангууд болон бусад нь Хуанг Минг баяр хүргээд их л завгүй байцгаав.
“Вэй хүү минь хүрээд их” энэ мөчид Хуанг Цидэ танхимийн голоос Хуанг Вэйг инээмсэглэн дуудав.
“За, Өвөө” гэж Хуанг Вэй хариулаад Хуанг Цидэрүү очих замдаа Хуанг Шиаолонгын хажуугаар зөрөх мөчид нүдэнд нь их зан болон бардам байдал ажиглагдана. Тэр багахан мөчийг бусад хүн анзаарах боломгүй ч гэсэн Хуанг Шиаолонгийн гярхай байрлаас нууж үл чадна.
10-р зэрэглэлийн тулааны сүнс. Хуанг Шиаолонг тайван гэгч нь түүнийг ширтэнэ.
Хэдийгээр Хуанг Вэй түүний үеэл ч гэсэн , тэд тийм ч дотно биш. 2 жилийн өмнө , Хуанг Вэй хэдэн настангуудын хүүхэдтэй нийлэн түүний эмэгтэй дүү Хуанг Минийг дээрэлхэж байсантай санамсаргүй таарсан. Тэгээд дараа нь юу болсоныг хэлэх ч хэргэгүй байх. Хуанг Вэй болон бусад нь аймшигтайгаар бэртсэн бөгөөд түүнээс хойш Хуанг Вэй түүнийг үзэн ядсаар ирсэн.
Хуанг Вэй өвөөгийнхөө өмнө очин зогсов. Хуанг Цидэ Хуанг Вэйгийн толгой дээр гараа тавиад инээмсэглэхэд аз жаргал мэдрэгдэнэ. Инээмсэглэн Хуанг Мингрүү хараад: “Хуанг Минг сайн байна ийм сайн хүү төрүүлсэн байна шүү дээ”
Гэсэн үг сонсоод Хуанг Минг аавдаа ингэж магтуулж байгаадаа багахан ичээд “Ааваа ингэж битгий хэл л дээ сэргээх ёслол дөнгөж эхэлж байна шүү дээ үргэлжлүүлж харцгаая”
Хуанг Цидэ толгой дохин зөвшөөрөөд одоо ийм юм яриж байх цаг биш гээд инээмсэглэл дотруулан: “За ёслолын ажиллагаагаа үргэлжлүүлцгээе”
Хуанг Вэйгийн дараа Хуанг Шиаолонгын ээлж. Хуанг Цидэ болон настангууд сурагч гээд бүгд л Хуанг Шиаолонгыг ширтэнэ. Хуанг Вэй бол Хуанг Цидэгийн ач нарын нэг байсан. Хуанг Шиаолонг ямар байх бол?
Тэнд цугласан бүлгийн хүмүүс бүгд Хуанг Шиаолонгийн 6 өнцөгт цацраглуу алхахыг ажиглана.
Хуанг Пэнг болон Су Ян нэг нэгэнийхээ гарыг барин сандарцгааж байх бөгөөд хүүгийнхээ 6 өнцөгт цацраглуу орохыг хараад зүрх нь хүчтэй цохилно.
Хуанг Шиаолонг дотор нь ороод удаа ч үгүй байтал яг л Хуанг Вэйгийнх шиг хар гэрэл Хуанг Шиаолонгийг бүрхэн авав. Энэ үзэгдэлийг хараад бүгд цочирдож байтал гэнэт цэнхэр гэрэл хар гэрэлийн хажууд бий болов. 2 өөр төрлийн гэрэл яг л чөтгөртэй таарсан мэт мэдрэмж төрүүлнэ.
Хар болон цэнхэр сүүдэр Хуанг Шиаолонгийн толгой орчим үзэгдэнэ. Бүгд л могой шиг 2 толгойтой 1 нь хар нөгөөх нь цэнхэр зүйлийг ширтэцгээнэ.
Энд ирсэн бүх хүмүүс л нэг нэгэнлүүгээ хараад.
2 толгойт могон тулааны сүнс?
Тэдний мэдэх араатны төрлийн тулааны сүнс 2 толгойт могой бол улаан болон шар өнгөтэй байдаг гэвч энэ 2 толгойт могой хар болон цэнхэр юм.
Хуанг Цидэ Хуанг Шиаолонгийн хажууд байх тулааны сүнсрүү хараад нүд нь үл ялиг томорч ирээд буцаад хэвийн болов. Тэр шийдвэрээ гаргажээ , түүний ач хүүгийн тулааны сүнс бол 2 толгойт могойн тулааны сүнс. Хуанг бүлгийн сурагчид өөр өөр төрлийн тулааны сүнс сэргээцгээдэг. Тиймээс энэ төрлийн тулааны сүнс гарч ирсэн нь тийм ч энгийн биш. Хэдийгээр 2 толгойт могойн тулааны сүнс өндөр зэрэглэлийн тулааны сүнс боловч Хуанг Вэйгийн 3 нүдэн хар бартай харьцуулвал тэнгэр газар л гэсэн зөрүүтэй.
Хуанг Пэнг болон Су Ян үл итгэсэн байдалтайгаар хүүгийнхээ хажууд байх тулааны сүнсрүү харан зогмоно, Хуанг Пэнгийн сэтгэл хөдлөл Хуанг Цидэгийн сэтгэл хөдлөлөөс ондоо байсан юм. Хэдийгээр бүлгийн мэргэжилтэн болход 7-р зэрэглэлийн тулааны сүнс өндөрт тооцогддог боловч Хуанг Пэнг бас л бага зэрэг сэтгэл дундуур байлаа. Ямар ч гэр бүл хүүхдээ хамгийн шилдэг нь байгаасай л гэж хүсдэггүй гэж үү?
“Бүлгийн тэргүүн та юу гэж бодож байна?” тэргүүн зохион байгуулагч Чэн Еинг Хуанг Цидэгийн хариултыг хүлээн зогсоно.
Хуанг Цидэ: 2 толгойт могойн төрөл, 7-р зэрэглэлийн тулааны сүнс гэж зарлав.
Бүх настан болон цугласан хүмүүс толгой дохин бүлгийн тэргүүний шийдвэрийг зөвшөөрцгөөв.
7-р зэрэглэлийн тулааны сүнс,2 толгойт могойн төрөлийнх өө? Хуанг Шиаолонг 6 өнгцөгт цацрагаас гарч ирсэн ч гэсэн нүүрэн нь тайван төрх тодорно. Зөвхөн тэр л түүний тулааны сүнс энгийн 2 толгойт могойн төрөл биш гэдэгийг мэднэ.
Хуанг Шиаолонгийн тулааны сүнс дөнгөж 7-р зэрэглэлийн 2 толгойт могой болхыг хараад Хуанг Вэйгийн нүүрэнд инээмсэглэл тодорч өдөөн хатгасан харцаар Хуанг Шиаолонгийг ширтэнэ.
Хуанг Шиаолонг мэдээж Хуанг Вэйгийн өдөж буй харцыг олж харсан , гэвч түүнтэй жоохон хүүхэдийн шиг зууралдахыг хүссэнгүй. Хуанг Шиаолонгийн дараагийн хүүхэд бол овгийн настан Зоу Гуангийн хүү Зоу Шүэдонг. Шүэдонг бол Хуанг Мингийг дээрэлхэж байгаад Хуанг Шиаолонгод зодуулсан хүүхдүүдийн нэг нь.
Маш хурдан Зоу Шүэдонгийн тулааны сүнс сэргэсэн бөгөөд 6-р зэрэглэлийн цусан нүдэт чоно. Ар араасаа Хуанг бүлгийн хүүхдүүд 6 өнцөгт цацраглуу орж тулааны сүнсээ сэргээсэн. Ихэнх нь 4-р зэрэглэлийн хэдэн 5- зэрэглэлийн цөөхөн хэд нь 6-р зэрэглэлийн тулааны сүнстэй болсон. Тэдэн дунд бага түвшний тулааны сүнс болон хэрэгцээгүй тулааны сүнс хэд хэд байсан.
Энэ удаагийн тулааны сүнс сэргээх ёслолд Хуанг Шиаолонг 2-р байр эзэлсэн ч гэсэн энэ тийм ч сүртэй зүйл байсангүй. Түүнийг Хуанг бүлэгт амарч байх үед хүүхдүүд ил болон далд бүгд л Хуанг Вэйгийн 10-р зэрэглэлийн тулааны сүнсний тухай ярилцана.
Сэргээх ёслол дууссаны дараа Хуанг Цидэ инээмсэглэн Хуанг Минг болон Хуанг Пэнг болон бусад настанд хандан :“Би өөрийн биеэр Хуанг Вэйг сургах болно”
Өөрийн биеэр ээ? Тэнд байсан бүх хүмүүс цочиролд орцгоов.
“Ойлголоо ааваа” Хуанг Мингийн царай нь гэрэлтэж баяртайгаар зөвшөөрлөө.
Хуанг Пэнг хүүрүүгээ харан түүний аавынх нь өөрийн биеээр Хуанг Вэйг сургана гэдэгийг сонсоод дотроо их л харамсаж байлаа.
Хэсэгхэн хугацааны дараа бүг тарцгааж танхим ч хаагдав.
Буцаад зүүн хэсэгт ирсэний дараа Су Ян дотроо дургуйцан “Яагаад аав ингэж шударга бус хандаж байгаа юм бэ? Тэр зөвхөн Хуанг Вэйг өөрийн биеэр сургана гэсэн. Хуанг Шиаолонг яах болж байна? Тэр ч гэсэн түүний ач биздээ?”
Хуанг Пэнг хөмсөгөө зангидан гараа саваад их л өндөр өнгөөр: “Энэ тухай дахиж буу дурьд. Хэн ч энэ тухай дахиж үг цухуйлгах ёсгүй шүү ” гэж хэлсэн ч түүний зүрх шаналж байлаа. Даанч Хуанг Вэй 10-р зэрэглэлийн тулааны сүнстэй энэ бол аль эртнээс түүний аавын хүсэж байсан зүйл нь.
“Шиаолонг, чиний авьяас ч бас сайн.Хэрвээ сайн хичээвэл 8-о түвшиний дайчин болох чамд тийм ч хэцүү байхгүй ” гэж хэлээд Хуанг Пэнг Хуанг Шиаолонгийг тайвшруулах гэж хичээж байлаа.
“Ойлголоо ааваа” Хуанг Шиаолонг аав ээждээ миний тулааны сүнс 7-р зэрэглэлийн тулааны сүнс биш гэж хэлэхийг хүссэн боловч. Эцсийн эцэст яг яаж тайлбарлах аргаа олсонгүй.
Хуанг Шиаолонгийг явхаас өмнө Хуанг Пэнг түүнд тулааны кигээр хичээллэх хөгжүүлэх техник өгөөд хэрхэн амьдралд хэрэглэхийг нь тайлбарлаж өгчээ. Хуанг Шиаолонг бүгдийг нь толгойдоо цээжлээд зүрхэндээ сийлжээ.
Дараа зүүр нутгын гол танхимаас гараад буцаад өөрийн жижиг эзэмшилдээ ирээд аавынх нь өгсөн тулааны урлагаар хичээллэх техникээр дадлага хийж эхлэв. Тэр орон дээр суугаад эхлээд зааварчилгааны дагуу дэлхийн сүнслэг энергитэй холбогдож эхэллээ.
Хуанг Шиаолонг хөгжүүлэх техник хэрэглэснээр түүний тулааны сүнс биеэс нь гарч ирэв:2 толгойт могой Хуанг Шиаолонгийн хажууд улам тод биежинэ. Тэдний хэлсэнээр 7-р зэрэглэлийн 2 толгойт могой гэнэт л амаа ангайлган эргэн тойрны сүнслэг энергийг аймшигтай хурдтайгаар залж эхлэв, гэнэт сүнслэг энерги Хуанг Шиаолонгийг бүрхэлээ.
2 толгойт могойд залгиулсан сүнслэг энерги Хуанг Шиаолонгийг биеээр дамжин түүний цөмд нэвтрэн тулааны киг нь өөрчилж байв.
Шөнө алгуурхан ойртсоор сарны туяа бяцхан эзэмшил дахь цонхонд нь гялалзана.
Хэсэгхэн хугацааны дараа Хуанг Шиаолонг нүдээ нээв.Түүний царайнд онцгой сэтгэл хөдлөл тодорно. Эхлээд тэр аавынхаа түүнд өгсөн хөгжүүлэх техникээр зааврын дагуу Шуан Чин хөгжүүлэх техникийн 1-р шат цөмдөө сүнслэг энерги нэвтрүүлсэнээр тулааны кигээ сэргээх арга. Тэрээр сүнслэг энергээ удирдаад ар араасаа асуудалуудтай тулгарлаа.
Хэдхэн цагын дараа гэхэд дан ганц сүнслэг энергээ тулааны ки болгож хувиргаад зогсохгүй 1-р түвшиний саадыг давав.
Хуанг Шиаолонгийн зүрх хүчтэй цохилж болсон зүйлд итгэж ядна. Хэрвээ тэр зөв санаж байгаа бол , түүний аавын хэлснээр түүний өвөө 6 сар зарцуулж байж 1-түвшний саадыг давсан.
Түүний өвөөгийн тулааны сүнс бол шилдэг 8-р зэрэглэлийн 6-н далавчит алтан бич.
