Лайт новел / БҮЛЭГ 1
Цаст шуурган тив
invincible
Нар удаанаар жаргаж одод сэмээрхэн гэрэлтэж байв.
Нэгэн толгод дээр, 6 орчим насны жаал хачирхалтай байрлалтайгаар зогсоно. Тэрээр хөлөө мөрний хэмжээний зай аваад гараа толгойноосоо дээш өргөн сүнслэг энергээ бяцхан биеээрээ урсгаж байлаа.
Сарны туяа хүүгийн биед аажуухнаар тусхад.
Тэр хүүхэд хачин байрлалтайгаараа сүнслэг энергээ биеээрээ гүйлгэн энергийнхээ цөмдөө уусгаж байв.
Шөнө ч сэмээрхэн өнгөрчээ.
Сарны туяа ч сэмээрхэн замхарч нарны анхны цацраг хүүгийн алган дээр бага багаар тусна. Тэрээр нүдээ нээхэд, өтгөн хар нүднийх гүн алтан туяа зурс хийн өнгөрнө.
Хуанг Шиаолонг өглөөний цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалаад , мандаж буй нарыг ширтэв. Энд дэлхийд төрсөнөөсөө хойш аль хэдийн 7 жил өнгөрчээ. Тэрээр 3 настайгаасаа хойш бие хувиргах судараар хичээллэж эхэлсэн. Одоо 4 жилийн дараа 3-р түвшин болох Тэнгэрийн хаалгыг тулах алга техникийг эзэмшижээ.
Түүний өмнөх амьдралд, өвөг дээдэс нь Шаолингийн сүмийн Бие хувиргах сударыг хичээллэдэг байсан ба түүнийг нь өвлөн авчээ.Гэвч одоо, Хуанг Шиаолонг яагаад бусад хүмүүс түүнтэй адил биш байгааг ойлгохгүй байлаа, яг ямар тулааны урлагын гоц авьяастан нь түүнийг энд авчирсан юм бол.
Хуанг Шиаолонг хамгийн ихээр сэтгэлээр унагаж байсан зүйл бол тэрээр жоохон хүүхдийн биед сэрсэн нь.
Хуанг Шиаолонг өөрийнхөө бяцхан гарыг харан хачирхалтайгаар инээмсэглэв. Тэр өмнөх амьдралдаа 17 настэй байсан бөгөөд 14 жил шаргуу хичээллэсний эцэст бие хувиргах сударын 9 дахь шатанд хүрсэн, гэхдээ хэзээ ч үүнийг дахиад эхнээс нь эхэлнэ гэж төсөөлж байгаагүй.
Энэ мөчид Хуанг Шиаолонг толгодын зүгээс зөөлөн алхаа өөрийг нь чиглэн ирж байгааг сонсов. Хуанг Шиаолонг энэ хэн болохыг мэдэж байсанч тэр зүгээр мөр ч дөнгөж харагдах төдийд жоохон хүүхдийн хоолойгоор : Ахаа би таныг энд нар мандахыг харж байгааг мэдэж байна шүү, аав ээж 2 таныг хайж байна.
Хуанг Шиаолонг түүнлүү хархад 5 орчим насны том хар нүд үсээ 2сүлжсэн жоохон охин толгодын зүгээс алхан ирж байв. Тэр жоохон охин бол Хуанг Шиаолонгийн охин дүү Хуанг Мин.
Нөгөөтэйгүүд Хуанг Мин , Хуанг Шиаолонг 2 бас 1 дүүтэй тэр нь 4 настай түүнийг Хуанг Шиаохай гэдэг.
“Ээж аав 2 намайг хайж байна аа?” Хуанг Шиаолонг асуув. “Яг юу блдслн юм бэ?”
“Би мэдэхгүй байна аа.” Хуанг Мин гэнэн цайлган хоолойгоор “Ахаа буцацгаая. Хэрвээ бид удах юм бол Ээж Аав 2 таны бөгсөн дээр алгадан шүү!”
Хуанг Шиаолонг түүний хэлэхийг сонсоод Хуанг Мингийн хөөрхөн жижихэн хацарыг нь чимхээд “За явцгаая” гэв.
Хуанг Мин Хуанг Шиаолонгийн чимхэсэн хацраа үрээд уруулаа цорвойлгон “Ахаа та үнхээр зивүүн юм. Би танд хэлсэн биздээ, битгий миний хацрыг чимх гэж ”
Гэвч Хуанг Мин үгээ хэлж дуусангуут Хуанг Шиаолонг дахиад түүний хацрыг чимхээд чин сэтгэлээсээ инээн зугтлаа. Хуанг Мин чарлан түүнийг барих гэж хөөнө.
“Ахаа битгий зугтаад бай”
Ах дүүс хөөцөлдсөөр толгодоос уруудан Хуанг бүлэгт харьяалагддаг уулархаг нутагт буцаж ирлээ.
Хэдийгээр тэр өмнөх амьдралдаа аль хэдийн 17 хүрсэн ч гэсэн охин дүү Хуанг Миний хажууд хүүхэд шиг л байдаг.
Удалгүй ах дүүс Хуанг бүлгийн эзэмшилд ирэв.
Эзэмшилдээ ирсэний дараа Хуанг Шиаолонг шууд зүүн зүгийн гол танхимруу явав.Яг тэр гол танхимд ирэх үед , тэнд ухаалаг 30 орчим насны урт дээл өмссөн залуу , танхимийн голд сууж байв. Түүний хажууд үзэсгэлэнтэй бүсгүй байлаа. Тэр хосууд бол Хуанг Шиаолонгийн энэ амьдрал дахь эцэх эх. Түүний аавыг Хуанг Пэнг , ээжийг нь Су ян гэдэг.
“Аав ээж та 2 намайг хайсан юм уу?” гэж Хуанг Шиаолонг асуун танхимд орж ирэв.
Хуанг Пэнг хурц хөмсгөө өргөн :”Ийм эрт хаашаа яваад ирсэн юм бэ?”
“Энэ ямар хамаатай юм. Битгий хүүхэд байлгаад бай ” гэж Су Ян зэмлэн инээмсэглэв.
“Лонг хүү минь хэдхэн өдрийн дараа чи 7 нас хүрлээ. Энэ бол чиний биед байх тулааны сүнсийг сэргээх үе. Чиний аав бид 2 чамайг тулааны танхимд сэргээх ёслолруу авж явхаар төлөвлөж байна. ”
Тулааны сүнс сэргээх? Хуанг Шиаолонг энэ мөчид цочирдож байлаа.
Энэ ертөнцөд, хүмүүс амьдралын оршихуйгаа бие дахь тулааны сүнс гэдэг. Хүн төрөлхтөний дайчидийн хүч нь тулааны сүнсний авьяасаар хэмжигддэг бөгөөд хэмжүүр нь бага , дунд болон их: тулааны сүнс нь 10 зэрэгт хуваагддаг бөгөөд түүнээс илүүг нь агуу тулааны сүнс, тэнгэрт тулам чадвартай гэдэг. Авьяас билэг ихтэй нь дэлхийн ариун энергийг шингээж хүчирхэг дайчин болдог.
Гэсэн хэдийн зарим хүмүүс тулааны сүнсгүй төрдөг тэдгээрийг гэмтсэн тулааны сүнстэй гэдэг ба тэд хэзээ ч тулааны урлагаар хичээллэх боломжгүй. Энэ тулааны ертөнцөд тэдгээр хүмүүсийг хог шаар гэж дууддаг.
Тулааны сүнс.... Хуанг Шиаолонг түүний тулааны сүнс яг ямар сүнс болохыг мэдэхийг хүсэн нүдэнд нь оч түгнэ.
Хуанг Шиаолонг Су Ян болон Хуанг Пэнгийг даган Хуанг бүлгийн эзэмшилдэх тулааны танхимруу явлаа. Тэд гол хэсгийн ариун танхимд ирэв. Тэнд аль хэдийн хүүхдийнхээ тулааны сүнсийг сэргээхийг хүссэн хүмүүс цуглажээ. Тэд бол Хуанг бүлгийн ах дүүс нь.
Сүр жавхлантай дунд орчим насны эр танхимийн голд зогсоно. Тэр дөрвөлжин царай , өтгөн хөмсөгтэй бөгөөд ширүүн энерги ялгаруулан зогсоно. Тэр бол Хуанг Пэнгийн ах Хуанг Минг. Тэр бас Хуанг Шиаолонгийн авга ах. Түүний хажууд зогсож буй Хуанг Шиаолонгтой адил насны хүү бол авга ах Хуанг Мингийн 2 дахь хүү Хуанг Вэй бөгөөд тэр ч бас тулааны сүнсээ сэргээхээр иржээ.
Хуанг Пэнг болон Су Ян Хуанг Шиаолонгийг дагуулан танхимийн голд очоод Хуанг Мингтэй мэндлэв, Хуанг Пэнг “Ахаа” дуудав.
Хуанг Шиаолонг тэднийг даган мэндлэв:”Авга ахаа”
Гэвч Хуанг Минг Хуанг Пэнг болон Су Ян-г хараад, тэрээр үхсэн хүнийх шиг царайгаа багахан суллаад толгой дохин: “Та нар ч бас иржээ”
Хуанг Шиаолонгийн санахаар бол тэр хэзээ ч авга ахыгаа инээж байхыг нь харж байгаагүй. Хуанг Минг бол Хуанг бүлгийн эзэмшилдэх засан хүмүүжүүлэх болон сахилга батыг хариуцдаг: Иймээс ч тэр маш хатуу хүн.
Хуанг Минг өөр ямар ч үг хэлээгүй бөгөөд Хуанг Пэнг ч ахыгаа мэдэх болохоор тэгээд л өнгөрөв.
Хуанг Шиаолонг ирээд удаа ч үгүй байтал гаднаас инээх дуу дуулдав. Хуанг Шиаолонг болон бусад нь тэр зүгт харвал, эрүүл чийрэг хөгшин хүнийг тойрсон бүлэг хүмүүс танхимд орж ирлээ. Тэр хөгшин бол Хуанг Шиаолонгий өвөө Хуанг Цидэ бөгөөд Хуанг бүлгийн тэргүүний суудалд суугаад 40 жил болсон Хуанг бүлгийн албан ёсны удирдагч.
“Хуучин бүлгийн удирдагч!”
Хуанг Цидэг орж ирхэд танхимд байсан Хуанг бүлгийн бүх хүн хүндэтгэж мэндэлцгээв.
Хуанг Минг Хуанг Пэнг Су Ян ч гэсэн урагшлан хурдхан “Аав”
Хуанг Шиаолонг Хуанг Вэй 2 уулаа очин “Өвөө”
Хуанг Чидэ инээмсэглэн Хуанг Минг тэр хэдрүү харан толгой лохиод эргэх Хуанг бүлгийн хүмүүст “Ёслолын ажиллагаа битгий зогсоо би өнөөдөр зүгээр л харах гэж ирсэн” гэв. Ихэвчлэн бүлгийн тэргүүн тулааны сүнс сэргээх ёслолд оролцоод байдаггүй боловч энэ жил онцгой учир нь Хуанг Шиаолонг болон Хуанг Вэй. Иймээс хуучин бүлгийн тэргүүн ганцаарчилсан бэлтгэлээсээ эрт гарж ирсэн.
Хуанг Чидэ танхимийн голд алхан ирээд , цугласан хүмүүс дундах саарал дээлтэй хөгшин дээр тогтов :Хуанг Цидэ инээмсэглэн: “Бүх хүмүүс аль хэдийн ирчихсэн байна эхэлцгээе”
“Ойлголоо эзэнтээн” гэж саарал дээлтэй хүн хүндэтгэлтэйгээр хариулан танхимийн голд хүрж ирэв.
Тэр саарал дээлтэй хүн бол Хуанг бүлгийн тэргүүн зохион байгуулагч Чэн Еинг: Хуанг Шиаолонг ааваасаа Чэн Еинг Хуанг Цидэг дагаад их удаж байгаа—Хуанг Цидэ Хуанг бүлгийг байгуулхад аль түүнтэй цуг байсан.
Чэи Еинг танхимийн голд зогсоод гараасаа гэрэл цацруулан , танхимийг бүхэлд нь гэрэлтүүлэв.
Хуанг Шиаолонг нүдээ анин: Энэ 9-дүгээр түвшинд хүрсэн хүний тулааны чи юу? Ямар хүчтэй юм бэ! Хэрвээ тэр өмнөх амьдралдаа бие хувиргах судараар хичээллээд 9-р түвшинд хүрсэн ч гэсэн Чэн Еингийн өрсөлдөгч болж чадахгүй юм байна.
Гэнэт Чэн Еингийн тулаанчи ки танхимийн голд цуглан 6 өнцөгт дүрс болон гялалзаад гэрэл цацруулав.
Хуанг Вэй чи эхнийх нь гээд Хуанг Цидэ Хуанг Вэйрүү харав.
“Ойлголоо өвөө” гээд Хуанг Вэй 6 өнцөгт гэрэлрүү алхав. Гэрэл Хуанг Вэйг бүрхэн авлаа. Танхимд байх бүх хүмүүс Хуанг Вэйг бүрхэсэн гэрэлрүү анхаарлаа төвлөрүүлнэ. Ихэвчлэн ямар нүүрний хувиралгүй байдаг Хуанг Минг хүүгээ хараад түгшсэн царай гаргана.
Хуанг Вэйг бүрхсэн туяанаас хар гэрэл гарж ирэн хормын дотох Хуанг Вэйг бүрхэв. Эцэст нь хар барын дүрс Хуанг Вэйгийн өмнө бий боллоо. Энэ 3 нүдэт хар бар байна. Хар барын дүрс улам биежсээр танхимаар дүүрэн барын архираан цуурайтлаа.
Бүх хүмүүс цочирдоцгоов.
Хуанг Цидэ хар барын хажууд байх ач хүүгээ гайхан харна: Түүний нүдэнд гэрэл тодорч баясгалантайгаар инээмсэглэв.
“Энэ бол 10-р зэрэглэлийн тулааны сүнс 3 нүдэн хар бар ” гэж тэргүүн зохион байгуулагч Чэн Еинг танхимийг цуурайттал зарлалаа.
3 нүдэт хар бар бол дээр зэрэлэлийн тулааны сүнс: энэ бол агуу тулааны сүнстэй маш ойрхон.
Хуанг Вэйгийн тулааны сүнс 10-р зэрэглэлийн 3 нүдэт хар бар!
